Бидний тухай

Монголын анхны бөөний худалдааны платформ zah.mn нь 2021 оны 4 сард нээлтээ хийж байна. Дэлхий дахинд цар тахал дэгдсэн хүндхэн үед Бөөний худалдаа эрхлэгч, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч бизнесүүдийг дэмжих зорилгоор үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Монгол улсын иргэд өргөн уудам газар нутагт тархан суурьшсан байдалтай байдаг нь нааш цааш явж худалдаа хийхэд зардал мөнгө их гардаг онцлогтой билээ.

Тэгвэл хөл хориотой үед ч бизнесээ зогсоохгүй байх боломжийг тус платформ худалдаа эрхлэгч нарт олгож байна.

21 аймгийн иргэд одоо гэртээ сууж байгаад онлайн захаас хүссэн бараа бүтээгдэхүүнээ сонгон худалдан авах боломжтой боллоо.

Хөгжүүлэгч: Цахим Худалдаа ХХК