Хөдөө орон нутгаас хэрхэн захиалга хийх вэ?

Хөдөө орон нутгийн иргэд хэрэгцээт бараа материалаа татахын тулд Улаанбаатар хот руу ирэх, явах шаардага байнга гардаг. Тэгвэл цахим эрин зуунд илүү хялбар аргаар худалдаа наймаа хийх боломжууд нээгдсээр.

Ширхэг барааг ч Зах.мн дээрээс бөөний үнээр худалдан авах боломжтой болсныг дуулгахад таатай байна. Нарантуул, Хархорин, Бөмбөгөр, Барс, Да хүрээ, Өгөөмөр  зэрэг томоохон худалдааны төв, захуудын худалдаа наймаа эрхлэгчид Зах.мн-д нэгдэж бараа бүтээгдэхүүнээ байршуулаад байгаа бөгөөд одоогоор 1000 гаруй худалдаа эрэхлэгчид Зах.мн-д нэгдээд байна.

Энэ нь иргэдэд цаг хугацаа хөрөнгө мөнгөө хэмнэх сайхан боломжийг олгож байгаагаас гадна цар тахлын улмаас хөл хөдөлгөөн хорьж буй энэ үед хөдөө орон нутгийн иргэдэд давхар боломж олгож байгаа юм.

Хэрэглэгч та ухаалаг гар утас, компьютер, таблет ашиглаж дээрх захуудаар үйлчлүүлэх боломжтой болсон бөгөөд Зах.мн сайт нь танд хүссэн бараагаа ганц товчлуур дээр дараад худалдан авах боломжийг нээсэн тул  танд ямар нэгэн саад бэрхшээл тулгарахгүй гэдэгт итгэлтэй байна.

Хэрэв таньд туслалцаа хэрэгтэй бол мэргэжлийн туршлагатай хамт олон утас болон онлайнаар зөвлөгөө тусламж үзүүлж байна.

Захиалга өгөх заавар:

  1. www.zah.mn сайт руу ороод бүртгүүлэх шаардалгагүйгээр бараа бүтээгдэхүүнээ хайж олно.
  2. Олсон бараагаа сагсанд хийж хүргүүлж авах хаяг, мэдээллээ оруулна.
  3. Төлбөрөө баталгаажуулна. (Storepay, Qpay болон бүх төрлийн банкны картаар төлбөрөө төлөх боломжтой )
  4. Таньд бараа бүтээгдэхүүнийг шуудан болон орон нутгийн унаанд хүргэж өгнө.

Хөдөө орон нутгаас захиалга өгсөн хэрэглэгч таны бараа бүтээгдэхүүнийг бид орон нутгийн шуудан, илгээмжинд хүргэж өгөх үйлчилгээ үзүүлж байна.

Бид таны захиалсан бараа бүтээгдэхүүнийг захиалгын дагуу очиж бүртгэн авч, хаягийн дагуу тодорхой хугацаанд тээвэрлэн хүргэж өгнө. 

Хэрэгтэй бүхнийг нэг дороос цуглуулан мөнгө хийгээд цаг хугацаагаа хэмнээрэй.