Нарантуул захын худалдаа эрхлэгчид цахим шилжилт хийж эхэллээ.

Нарантуул захын худалдаа эрхлэгчид цахим шилжилт хийж эхэллээ.

2021-04-02 Uncategorized

Дэлхий дахинд тархаад буй цар тахал нь цахим худалдааг улам эрчимжүүлж байгаа билээ. Монгол улсад ч мөн адил цахим худалдаа хүргэлтийн үйлчилгээ эрчимтэй хөгжиж байна. Мөн иргэдийн хүсэл ч аль болох гэрээсээ гарахгүй хүссэн бараа бүтээгдэхүүнээ онлайнаар худалдан авах хүсэлтэй байгаа нь сүүлийн үеийн судалгаагаар харагдаж байна. Монголын анхны бөөний худалдааны zah.mn сайт нь нээгдээд удаагүй ч цөөнгүй худалдаа наймаа эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг байршуулаад байна.

Системийн хувьд хурдтай найдвартай ажиллагаатай энэхүү сайт нь зах худалдааны төвүүдийн худалдаачдад худалдааны шинэ суваг болж хөгжих мөн хүргэлт үйлчилгээг үзүүлэх зорилготой. Энэ зорилгыг дэмжсэн томоохон худалдааны төвийн худалдаачид нэгдэн орсоор байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Монголын хамгийн том бөөний худалдааны төв болох нарантуул захын бизнес эрхлэгчид zah.mn – д нэгдэж байна.

Худалдаачид хэлэхдээ цар тахалтай хөл хориотой байгаагаас болоод бизнес орлого буурсан. Хөдөөнөөс хүмүүс орж ирж чадахгүй байгаа энэ цаг үед цаг үеэ олсон зөв дэлгүүр нээгдэж байгаад баяртай байна. Бараа бүтээгдэхүүнээ цахим зах дээр яаралтай байршуулах болно гэлээ.

Ингэснээр хот хөдөөг холбосон Монголын анхны бөөний худалдааны платформ zah.mn хүрээгээ тэлж хөгжиж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.