Zah.mn -ээс худалдан авалт хийх заавар

Zah.mn -ээс худалдан авалт хийх заавар

2021-04-02 Uncategorized

Хөдөө орон нутгаас хэрхэн захиалга хийх вэ?

Хөдөө орон нутгийн иргэд хэрэгцээт бараа материалаа татахын тулд Улаанбаатар хот руу ирэх, явах шаардага байнга гардаг. Тэгвэл цахим эрин зуунд илүү хялбар аргаар худалдаа наймаа хийх боломжууд нээгдсээр. 

Ширхэг барааг ч Зах.мн дээрээс бөөний үнээр худалдан авах боломжтой болсныг дуулгахад таатай байна. Нарантуул, Хархорин, Бөмбөгөр, Барс, Да хүрээ, Өгөөмөр  зэрэг томоохон худалдааны төв, захуудын худалдаа наймаа эрхлэгчид Зах.мн-д нэгдэж бараа бүтээгдэхүүнээ байршуулаад байгаа бөгөөд одоогоор 1000 гаруй худалдаа эрэхлэгчид Зах.мн-д нэгдээд байна. 

Энэ нь иргэдэд цаг хугацаа хөрөнгө мөнгөө хэмнэх сайхан боломжийг олгож байгаагаас гадна цар тахлын улмаас хөл хөдөлгөөн хорьж буй энэ үед хөдөө орон нутгийн иргэдэд давхар боломж олгож байгаа юм.

Хэрэглэгч та ухаалаг гар утас, компьютер, таблет ашиглаж дээрх захуудаар үйлчлүүлэх боломжтой болсон бөгөөд Зах.мн сайт нь танд хүссэн бараагаа ганц товчлуур дээр дараад худалдан авах боломжийг нээсэн тул  танд ямар нэгэн саад бэрхшээл тулгарахгүй гэдэгт итгэлтэй байна.

Хэрэв таньд туслалцаа хэрэгтэй бол мэргэжлийн туршлагатай хамт олон утас болон онлайнаар зөвлөгөө тусламж үзүүлж байна.

Захиалга өгөх заавар:

  1. www.zah.mn сайт руу ороод бүртгүүлэх шаардалгагүйгээр бараа бүтээгдэхүүнээ хайж олно.
  2. Олсон бараагаа сагсанд хийж хүргүүлж авах хаяг, мэдээллээ оруулна.
  3. Төлбөрөө баталгаажуулна. (Storepay, Qpay болон бүх төрлийн банкны картаар төлбөрөө төлөх боломжтой )
  4. Таньд бараа бүтээгдэхүүнийг шуудан болон орон нутгийн унаанд хүргэж өгнө.

Хөдөө орон нутгаас захиалга өгсөн хэрэглэгч таны бараа бүтээгдэхүүнийг бид орон нутгийн шуудан, илгээмжинд хүргэж өгөх үйлчилгээ үзүүлж байна.

Бид таны захиалсан бараа бүтээгдэхүүнийг захиалгын дагуу очиж бүртгэн авч, хаягийн дагуу тодорхой хугацаанд тээвэрлэн хүргэж өгнө.  

Хэрэгтэй бүхнийг нэг дороос цуглуулан мөнгө хийгээд цаг хугацаагаа хэмнээрэй. 

Хүргэлт үйлчилгээ

Хөдөө орон нутгаас захиалга өгсөн хэрэглэгч таны бараа бүтээгдэхүүнийг орон нутгийн шуудан илгээмжинд хүргэж өгөх үйлчилгээ үзүүлж байна.

Бид таны захиалсан бараа бүтээгдэхүүнийг захиалгын дагуу очиж бүртгэн авч, хаягийн дагуу тодорхой хугацаанд тээвэрлэн хүргэж өгнө.  

Улаанбаатар хотоос захиалга өгсөн хэрэглэгч таны бараа бүтээгдэхүүнийг Шуудангийн тусгай зөвшөөрөл бүхий илгээмжийн компани хүргэлт үйлчилгээг хариуцан ажиллана. 

Хэрхэн бараа хайх вэ? 

Та манай сайтад байрших барааны категори дотроос өөрийн авахыг хүссэн бараа бүтээгдэхүүнийг хайж олохоос гадна бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг авч, бараа материалын гарал үүсэл, үнэ өртөг, хэлбэр хэмжээ гээд өөрт хэрэгтэй бүхий л мэдээллийг авах боломжтой юм. Хэрэв таны авахыг хүссэн мэдээлэл сайтад байршаагүй болон хайсан бараа бүтээгдэхүүн олдохгүй тохиолдолд та манай Zah.mn сайтын онлайн зөвлөх-д хандах эсхүл тус  сайтын шууд утас болох 7732-0000, 8077-3002 дугаараар холбогдон хүссэн мэдээллээ лавлаарай. 

Төлбөрийн аюулгүй байдал

Та Qpay, Storepay зэрэг төлбөр тооцооны бүх хэрэгслээр төлбөрөө төлөх боломжтой. Бид таны хувийн нууцлал, мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хариуцан, ханган ажиллаж байна.

Хямдралтай бараа бүтээгдэхүүн

Уг цэсэнд хямдарсан бараа бүтээгдэхүүний мэдээлэл байршина. Цаг үе, улирал, бэлэн мөнгөний хэрэгцээ болон нөхцөл байдал зэргээс хамааран борлуулагчид бараа бүтээгдэхүүнийхээ үнэ өртгийг тодорхой хэмжээгээр бууруулах шаардлага гардаг. Энэ нь нөгөөтэйгөөр үйлчлүүлэгчид бараа бүтээгдэхүүнийг өөрт ашигтай үнээр худалдан авах боломжийг нээж өгдөг давуу талтай. Та энэхүү цэсэнд байршсан хямдралтай бараа бүтээгдэхүүнээс сонголтоо хийн хүргүүлэн аваарай. 

Бэлэн бараа бүтээгдэхүүн

Хотын түгжрээнд стресстэж, цаг хугацаа, түлш шатахуунаа зардаг цаг нэгэнт өнгөрчээ. Та Zah.mn сайтад байршсан 8000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээс сонголтоо хийн, хүргүүлэн аваарай. Таны цаг хугацаа, мөнгө санхүүг хэмнэсэн ухаалаг үйлчилгээг бид санал болгож байна. Та захиал бид хүргэнэ. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.