Худалдагчаар бүртгүүлэх Үйлчилгээний нөхцөл

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
• Энэхүү нөхцөл журам нь Zah.mn -ийн (цаашид САЙТ гэнэ) бөөний худалдаа үйлчилгээ, түүнтэй холбоотой үүсэх бүх төрлийн харилцааг зохицуулна.
• Энэхүү журмын хэрэгжилтэнд Цахим Худалдаа ХХК (цаашид БАЙГУУЛЛАГА гэнэ) болон худалдагч хамтран хяналт тавина.
• Гэрээний дагуу худалдаа эрхлэгч ( цаашил ХУДАЛДАГЧ гэнэ) үйлчилгээ авахаасаа өмнө энэхүү журамтай сайтар танилцах ба журамд тусгагдсан нөхцөлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үйлчилгээ авах эрх нээгдэнэ.

• Цахим Худалдаа ХХК вэб сайтыг тогтмол хөгжүүлэх, ажиллагаа хэвийн байдлыг хангаж ажиллана.

• Худалдагч эхний 3 сар үнэ төлбөргүй ашиглах ба 4 дэхь сараас эхлэн 19900 төгрөөгийн хураамж төлөх болно.

ХОЁР. ЗАХИАЛГА
2.1 . Манай сайт нь худалдаа эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сайт дээрээ байршуулан Монгол улсын иргэд онлайнаар бараа худалдан авах боломжийг www.zah.mn сайтаар дамжуулан олгох, хэрэглэгчдэд бараа сонгох талаар зөвлөгөө өгөх, сонгосон барааг захиалж өгөх, захиалсан барааг тээвэрлэн хүргэж өгөх, барааны буцаалт хийх зэрэг цогц үйлчилгээг үзүүлнэ.
2.2 Захиалгын үйлчилгээ нь www.zah.mn захиалгат худалдааны нэгдсэн системээр болон оффис дээр биеэр ирж захиалах бөгөөд хэрэглэгч захиалга өгснөөс эхлэн худалдан авалт, хүргэлт, төлбөр төлөлт, барааг хүлээлгэн өгөх хүртэлх бүх үйл явц энэ системээр удирдагдана.
2.3 Захиалгын үнэ болон үйлчилгээний нөхцөлийг хэрэглэгч зөвшөөрөн төлбөр хийгдсэнээр захиалга баталгаажна. Баталгаажсан захиалгыг хүргэлтэнд гаргана.
2.4 Үйлчлүүлэгч Улаанбаатар хотод байгаа бараанаас захиалсан тохиолдолд 2-4 цагийн дотор, хөдөө орон нутагт байгаа бараа бүтээгдэхүүгийг барааг захиалсан тохиолдолд тухайн компанийн хүргэлтээс хамааран агуулахад ирсэн өдрөөс хойш 1-2 хоногт багтаан хүргэж өгнө. Бүх нийтийн баяр ёслол, гэнэтийн давагдашгүй хүчин зүйл үүссэн тохиолдолд тодорхой болон тодорхойгүй хугацаагаар сунгагдаж болно.

ГУРАВ. ҮНЭ
3.1 Барааны үнийг сайтын үнээр бодогдоно.
3.2 Сайт дээрх захиалгын үнэнд хүргэлтийн зардал ороогүй бөгөөд бодит жин болон бодит овор хэмжээгээр тооцож тээврийн зардалыг захиалагчаас нэхэмжлэнэ.
• Барааны үнэ
• Худалдагчаас аваад худалдан авагчид хүртэлх хүргэлтийн зардал

ДӨРӨВ. ТӨЛБӨР
4.1 Худалдан авагч бараа захиалгын үнийн 100 хувийг төлснөөр захиалгыг баталгаажсан гэж үзэн худалдан авалтыг захиалгын журмын 2.3-т заасан хугацаанд хийнэ.
4.2 Бараа захиалгын үнэ худалдагчийн тогтоосноор явагдана.
4.3 Төлбөрийг бэлнээр, картаар, qpay болон дансаар, төлөх боломжтой.

ТАВ. ХҮРГЭЛТ, БАРАА ОЛГОЛТ
5.1 САЙТ хэрэглэгчийн хүсэлд нийцүүлэн нийслэл хот, хөдөө орон нутагт захиалгын бараа бүтээгдэхүүнийг хүргэх үйлчилгээ үзүүлнэ. Хүргэлтийн үйлчилгээ авах эсэхийг хэрэглэгч захиалга өгөх үедээ мэдэгдэх бөгөөд хүргүүлэх газрын байрлалаас шалтгаалан хүргэлтийн үнэ тогтоогдож, захиалгын төлбөр дээр нэмж тооцогдоно.

5.2 Хүргэлт нь шуурхай хүргэлт, энгийн хүргэлт гэсэн 2 хэлбэрээр хүргэгдэнэ.
5.3 Шуурхай хүргэлт нь тухайн дэлгүүр, нийлүүлэгчээс шууд очоод аваад хүргэж өгдөг учир Монгол илгээмж ХХК-ийн үнээр бодогдоно.
5.4 Энгийн хүргэлт нь хот хөдөө орон нутгаас хамаарч 1-3 хоногт хүргэгдэнэ. Улаанбаатар хотод хүргэлтийн үйлчилгээг бүсчилсэн үнийн тарифаар гүйцэтгэнэ.
5.5 Веб сайт дээрх барааны төлж буй дүнд тээврийн зардал ороогүй бөгөөд хүргэлтийн зардлыг бодит жин болон овор хэмжээгээр нь бодож хүргэлтийн компанид төлнө.
5.6 Барааны бодит жин 1-3 кг бол А бүсэд 5000₮ төгрөг болно. Овор хэмжээ ихтэй чихмэл тоглоом, хивсэнцэр, дугуй, зурагт, буйдан, хөргөгч гэх мэт овортой барааны тээврийн зардлыг м.кубээр бодно. 1м.куб нь 20,000 төгрөг байна.

ЗУРГАА. БАРАА БУЦААЛТ
6.1 Бараа буцаах ба солиулах
Үйлчлүүлэгч захиалсан бараагаа хүлээж авахдаа заавал шалгаж авна. Барааг хүлээж авснаас хойш 24 цагийн дотор барааг буцаах эсвэл солиулах хүсэлтийг байгууллагад гаргана. 24 цаг хэтэрсэн тохиолдолд үйлчлүүлэгчийн хүсэлтийг хүлээж авахгүй.
Бараа буцаах нөхцөл:
6.2 Үйлчлүүлэгчийн буруугаас болж буруу захиалагдан ирсэн барааг буцаахад гарах тээврийн зардлыг үйлчлүүлэгч бүрэн хариуцна. Үүнд Улаанбаатар хотоос үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн байгаа газар хүртэл гарах бүх зардал багтана. Тухайлбал хэрэглэгчээс худалдагч, нийлүүлэгч хүртэлх
6.3 Үйлчлүүлэгчийн захиалсан барааг үйлдвэрлэгч, нийлүүлэгч буруу гаргасан тохиолдолд барааг буцаахад гарах зардлыг дараах байдлаар хариуцна. Тухайлбал захиалагчаас худалдагч хүртэлх хүргэлтийн зардлыг үйлчлүүлэгч 60%, байгууллага 40%, Худалдагч, нийлүүлэгч хүртэл гарах тээврийн зардлыг байгууллагын зүгээс үйлдвэрлэгч, нийлүүлэгчээр гаргуулах талаар зөвшилцөнө. Зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд үйлчлүүлэгч хариуцна.
6.4 Үйлчлүүлэгчийн захиалсан барааг байгууллага буруу захиалж буруу бараа ирсэн тохиолдолд буцаалт хийхэд гарах бүх зардлыг байгууллага хариуцна. Тухайлбал Хэрэглэгчээс Худалдагч хүртэлх
6.5 Бараа буцаахад зөвхөн барааны үнийг тухайн захиалга хийгдсэн өдрийн ханшаар бодож үйлчлүүлэгчийн төлбөр төлсөн дансанд буцаан шилжүүлнэ. Бараа захиалахад төлсөн тээврийн хөлсийг буцаан олгохгүй.

6.6 Орон нутгийн үйлчлүүлэгчийн хувьд бараа буцаах болон солиулахад гарах зардлыг дээрх зохицуулалтын дагуу шийдвэрлэх ба орон нутгаас Улаанбаатар хот хүртэлх, Улаанбаатар хотоос орон нутаг хүртэл гарах зардлыг үйлчлүүлэгч өөрөө хариуцна.
6.8 Барааг буцаах эсвэл солиулахад тохиолдолд үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн шаардлагын дагуу өмсөж хэрэглээгүй, угаагаагүй, ярлик тэмдгийг хаяагүй байх шаардлагатай. Үйлчлүүлэгч энэхүү заалтыг зөрчсөнөөс болж худалдагч, нийлүүлэгч бараа буцаах, солиулах хүсэлтийг хүлээж авахгүй буцаах тохиолдолд үүнээс үүдэн гарах бүх зардлыг үйлчлүүлэгч хариуцна.
6.9 Буцаалтын төлбөрийг барааг худалдагч, нийлүүлэгч шалган хүлээн авч төлбөрийг манай байгууллагын дансанд шилжүүлсэн даруйд үйлчлүүлэгчийн төлбөр төлсөн дансанд буцаан шилжүүлнэ.
6.10 Бараа солиулах тохиолдолд барааг худалдагч, нийлүүлэгч руу буцаан явуулах, худалдагч, нийлүүлэгч барааг дахин гаргах, худалдагчаас үйлчлүүлэгчрүү дахин авч ирэх хугацаа 3-7 хоног байна.

6.11 50х50х50см хэмжээнээс ихтэй цахилгаан барааг эдрэлтэй ирсэнээс бусад дохиолдолд буцаах болон солих боломжгүй.
6.12 Буцаах барааны тээвэрлэлтийн хөлс нь хүргэсэн хөлс, буцаан очиж авах хөлс, дахин хүргэж ирэх гэсэн 3 хэсгээс бүрдэнэ.

ДОЛОО. ХОРИОТОЙ БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ БАРАА
7.1 Монгол улсын хуулиар тээвэрлэхийг хориглодог бүтээгдэхүүний жагсаалтанд орсон бүх төрлийн бараа бүтээгдэхүүний захиалга хийхгүй. Тухайлбал:
• Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх болон цацраг идэвхит бодис, түргэн шатамхай бодис, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл;
• Хортон ургамал, амьтан;
• Хар тамхи, мансууруулах буюу хордуулах бодис;
• Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын болон гадаад улсын мөнгөн тэмдэгт;
• Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн;
• Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад материал;
• Хууль тогтоомжоор хориглосон бусад зүйл

НАЙМ. ХЯМДРАЛ УРАМШУУЛАЛТАЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАХИАЛГА
8.1 Онлайн дэлгүүрүүдийн бүх төрлийн хямдралтай худалдаанд хамрагдаж болох ба хямдралын хугацаа нь 2.4 зүйлд заасан бараа худалдан авалтын хугацаанд багтах ёстой.
8.2 Баталгаат эх сурвалж бүхий купонтой худалдааг тухайн дэлгүүрийн журмын дагуу гүйцэтгэнэ.

ЕС. ХАРИУЦЛАГА
9.1 Хэрэглэгчийн сонгосон захиалгын бүтээгдэхүүнүүд нь САЙТ-тай хамааралгүй үйлдвэрлэгч, худалдагч, нийлүүлэгчийн бараа бүтээгдэхүүн тул тэдгээрийн чанар бусад үзүүлэлтүүдэд САЙТ хариуцлага хүлээхгүй.
9.2 Дэлгүүрийн найдвартай байдал, бараа бүтээгдэхүүний сонголт, чанартай холбоотой асуудлыг хэрэглэгч бүрэн хариуцна

АРВАН . БУСАД
10.1 Захиалгын бараа бүтээгдэхүүн дууссан тохиолдолд хэрэглэгчид эргэн мэдэгдэх ба хэрэглэгч захиалгыг өөр бүтээгдэхүүнээр солих эсвэл тухайн барааны захиалгыг цуцлаж болно.
10.2 Захиалгыг цуцласан тохиолдолд дууссан бараа бүтээгдэхүүний үнийг хасан захиалгын нийт үнэ бодогдоно.
10.3 Тухайн нөхцөлд дууссан боловч тодорхой хугацааны дараа тухайн бараа онлайн дэлгүүрт ирэхийг мэдэгдсэн тохиолдолд худалдан авалтыг үргэлжлүүлэх эсэхийг хэрэглэгчийн хүсэлтээр шийдвэрлэнэ.

ХҮРГЭЛТИЙН БҮСЧЛЭЛ

1 Манай байгуллага зөвлөн зуучлах үйлчилгээ ба тээвэрлэлтийн үйлчилгээ авсан үйлчлүүлэгчид барааг нь үнэгүй хүргэж өгөх нэмэлт үйлчилгээ үзүүлнэ. Бараа хүргэлт Улаанбаатар хотын дараах бүсчлэлд хийгдэнэ. Улаанбаатарын хотын урд зүг буюу Сүхбаатарын талбайгаас Зайсан толгой хүрэх зам дагуу, хойд зүг буюу Сүхбаатарын талбайгаас 32-н тойрог хүрэх зам дагуу, баруун зүг буюу Сүхбаатарын талбайгаас Драгон үйлчилгээний төв хүртэл зам дагуу, зүүн зүг буюу Сүхбаатарын талбайгаас Офицерын тойрог хүрэх зам дагуу байна.
6.1.2 Орон нутгийн үйлчлүүлэгчийн захиалсан барааг тухайн орон нутгийн шугамын унаанд өгч явуулах ба үйлчлүүлэгч барааныхаа бүрэн бүтэн байдлыг шалган хүлээж авч гарсан зардлыг төлнө. Үйлчлүүлэгч барааг хүлээж авсан даруйдаа байгууллагад мэдэгдэх ба мэдэгдээгүйгээс үүдэн гарах бүх хариуцлагыг хүлээнэ.