Үйлчилгээний Нөхцөл

Ерөнхий зүйл

  1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь тус сайт дээрх худалдах, худалдан авах үйл явцыг зохицуулахад оршино.
  2. Нэг талаас Zah.mn сайттай гэрээ байгуулж өөрт байгаа бараа бүтээгдэхүүнээ худалдах худалдагч, нөгөө талаас Zah.mn сайтаар зочлон өөрт хэрэгтэй бараа бүтээгдэхүүнээ худалдан авч байгаа үйлчлүүлэгч нарын хоорондын харилцааг зохицуулна.
  3. Энэхүү нөхцөлд Zah.mn сайтыг төлөөлж Цахим Худалдаа ХХК вэб сайтын үйлчилгээ үзүүлэгч юм. Програм хамнгамжийн үйлчилгээ үзүүлэгч нь аль нэг талын буруутай үйлдэлд хариуцлага хүлээхгүй бөгөөд дээрх 2 талын аль нэгэнд баталгаа гарахгүй.
  4. Худалдагч Цахим Худалдаа компанитай гэрээ байгуулж бараа бүтээгдэхүүнийг вэб сайтад баршуулна. Цахим худалдаа ХХК тус худалдагчийн бараа бүтээгдэхүүнийг бодит эсэхийг шалгаж байршуулна.
  5. Худалдан авагч zah.mn сайтаар орж өөрт хэрэгтэй бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа төлбөрийг Цахим Худалдаа ХХК-ийн дансруу шилжүүлнэ. Захиалга баталгаажсан даруйд Цахим худалдаа ХХК худалдагчтай холбогдож бараа хүргэлт хийж өгнө.
  6. Бараа бүтээгдэхүүн буцаах хүсэлт ирвэл худалдагч авагчийн талаас хүргэлтийн мөнгө аваад барааг буцааж болно.

Худалдагчийн эрх үүрэг

  1. Худалдагч чанартай бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулах үүрэгтэй.
  2. Худалдагч барааны ерөнхий байдал, тайлбарыг маш сайн тайлбарлаж бодит зураг, үнэ, бусад мэдээллийг үнэн зөв байршуулах ёстой.
  3. Худалдагч захиалга орж ирсэн даруйд бараа бүтээгдэхүүнийг боож, сав баглаа бодоолд нь хийж хүргэлтэнд бэлтгэнэ.

Худалдан авагчийн эрх, үүрэг

  1. Худалдан авагч барааны үнийг 100% Төлөх үүрэгтэй
  2. Барааг хүлээн авахдаа бүрэн бүтэн байдлыг шалгаж авах үүрэгтэй
  3. Бараа сэтгэлд нийцээгүй бол буцаалт хийлгэх эрхтэй
  4. Буцаалт хийсэн тохиолдолд хүргэлтийн зардлыг худалдан авагч төлнө.
  5. Худалдагчийн буруугаас болж өөр бараа ирсэн бол худалдагч тал хүргэлтийн төлбөр төлнө.
  6. Хуурамч бараа авахгүйн тулд худалдагчтай ярилцаж тохирсон, бараа бүтээгдэхүүний зураг, бичлэгийг үзсэн байх.

Хүргэлтийн нөхцөл

  1. Захиалгын дагуу доорх нөхцлийн дагуу хүргэлтийн үйлчилгээг авах боломжтой.
    1. Zah.mn сайттай хамтран ажилладаг Монгол илгээмж ХХК-аар дамжуулан хүргэлт хийлгэж болно.
      1. Хүргэлтийн төлбөр Монгол илгээмж ХХК-ийн тарифаар явна.
    2. Худалдагчтай тохиролцож худалдагч барааг өөрөө хүргэж өгч болно.
      1. Худалдагч хүргэж өгсөн бол буцаалтын мөн адил худалдагч хариуцна.
    3. Бусад хүргэлтийн үйлчилгээг ашиглаж болно.
      1. Бусад хүргэлтийн үйлчилгээг ашигласан тохиолдолд худалдан авагч хүргэлттэй холбоотой асуудлыг тус компанийн үйлчилгээний нөхцлийн дагуу авна.